ЭДИЙН ЗАСАГ

Макро эдийн засгийн үзүүлэлтүүд
1.    Үндэсний нийт бүтээгдэхүүн
2.    Үндэсний нийт бүтээгдэхүүнийг тооцох арга
3.    Үндэсний тооцооны бусад үзүүлэлтүүд
4.    Үнийн түвшин ба үндэсний нийт бүтээгдэхүүн

Лекц ¹1
Сэдэв: Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд
1.1Үндэсний нийт бүтээгдэхүүн
1.2ҮНБ-ийг тооцох арга   
1.3Тооцооны бусад үзүүлэлтүүд
1.4Үнийн түвшин ба ҮНБ

Улс орны эдийн засгийн байдалд бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгөх, төрөөс эдийн засгийг зохицуулахад чиглэсэн бодлого,шийдвэр гаргахад эдийн засгийн ерөнхий байдал, нийт үйлдвэрлэл, орлого зарлага, тэдгээрийн өсөлт бууралтын талаархи маш тодорхой мэдээлэлийг микро эдийн засгийн гол гол үзүүлэлтүүдээр дамжуулан авдаг.

Үндэсний нийт бүтээгдэхүүн
Үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг нь нэг жилд улсын хэжээнд эцсийн байдлаар үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнийн дүн юм. Өөрөөр хэлбэл эцсийн бүтээгдэхүүн хэд хэдэн удаа худалдагдаж, худалдан борлуулагддаг. Иймээс завсрын бүтээгдэхүүний өртгийг давхардуулан тооцохгүй байхын үүднээс эцсийн байдлаар үйлдвэрлэгдсэн бараа, үйлчилгээний үнийн дүнгээр ҮНБ-ийг тооцож тодорхойлдог. Эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээ гэдэг нь дахин боловсруулалтанд буюу дахин худалдах зорилгоор худалдан авч байгаа бус зөвхөн эцсийн хэрэглээнд зориулан худалдан авч буй бүтээгдэхүүн, үйлчилгээ юм. Гэхдээ амьдралд аль нь эцсийн,аль нь завсрын бүтээгдэхүүн бэ? Гэдгийг зааглан авч тодорхойлох нь бэрхшээлтэй учраас үйлдвэрлэгч бүрийн шинээр нэмж үйлдвэрлэсэн өртгийн нийлбэр дүнгээр ҮНБ-ийг тодорхойлдог.Шинээр үйлдвэрлэсэн өртөг нь аж ахуй нэгжийн нийт борлуулалтын орлогоос түүнийг үйлдвэрлэхэд зориулан худалдаж авсан түүхий эд материалын үнийг хасаад үлдэх хэсэг нь юм.

ҮНБ-нд зөвхөн тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг л тооцдог. Тухайлбал , эцсийн хэрэглэгчийн хэрэглэж байсан бараа бүтээгдэхүүний өртөг шинээр нь худалдан авсан тэр л жилийнхээ ҮНБ-нд тооцогдсон байдаг учраас түүнийг бусдад худалдсанаас олсон орлого тухайн жилийн ҮНБ-нд орохгүй. Харин тухайн жилд үйлдвэрлэгдсэн боловч бологдож амжаагүй бүтээгдэхүүн үнийн дүнгээрээ ҮНБ-нд орж тусгагдана. Үүнээс гадна ҮНБ-нд цэвэр санхүүгийн үйл ажиллагаанаас бий болсон орлогыг тооцохгүй . Цэвэр санхүүгийн үйл ажиллагаа нь 3 үндсэн хэлбэртэй байна. Үүнд:
1.    Нийгмийн даатгалын төлбөр, тахир дутуу, өндөр настны болон ажилгүйчүүдэд улсаас олгож буй тэтгэлэг. Эдгээрийг ҮНБ-нд оруулдаггүйн шалтгаан нь төлбөр, тэтгэлэг авагчид үүнийхээ хариуд ҮНБ-ны үйлдвэрлэлд ямар нэг хувь нэмэр оруулдаггүй.
2.    Оюутан залуусын гэр орноосоо авч буй тэтгэлэг, өвөлсөн хөрөнгө гэх мэт. Энэ нь бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэж, түүндээ авч буй орлого биш, гагцхүү нэг гараас нөгөөд шилжин ирж буй өртөг юм.
3.    Хувьцаа, облигацийн арилжаанаас олж буй орлого ҮНБ-нд ордоггүй. Учир нь үнэт цаасны арилжаа бол өртөг бий болгож буй үйл явц бус, зөвхөн хөрөнгийг нэг этгээлээс нөгөөд шилжүүлж буй үйл ажиллагаа юм.
1.1    ҮНБ-ийг тооцох арга
Тухайн жилд улс орны хэмжээгээр үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн өртгийг 2 аргаар тооцдог.
1.    ҮНБ нь эцсийн хэрэглэгчдэд очиж байгаа тухайн жилд үйлдвэрлэгдсэн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүн учраас эцсийн хэрэглэгчдээс тэдгээрийг олж авахад зарцуулсан нийт зардлын дүнгээр тодорхойлохыг зардлаар тодорхойлох  арга гэнэ.
2.    Аж ахуй нэгжийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг олж  авахад эцсийн хэрэглэгчдээс гаргасан зардал нь аж ахуй нэгжийн хувьд орлого байдлаар очих ба орлогоор тооцох арга гэнэ.

Зарлагаар тоцох нь:
Эцсийн хэрэглэгч нь өрх, компани, төр, гадаадын хэрэглэгчдээс бүрдэнэ. Эдгээр 4 төрлийн хэрэглэгчдын бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан борлуулах зорилгоор бус эцсийн хэрэглээндээ зориулан худалдан авахад зарцуулсан зардлын нийлбэр дүнгээр ҮНБ-ийг тодорхойлдог. Үүнийг схемээр харуулбал:
ҮНБ=C + I + G + Xn
C - өрх гэрийн хэрэглээний зардал
I – Аж ахуй нэгжийн дотоодын хөрөнгө оруулалтанд зориулан гаргасан зардал
G – улсаас бараа үйлчилгээг худалдан авахад зориулан гаргасан зардал
Xn – Гадаадын хэрэглэгчдээс бүтээгдэхүүн үйлчилгээг олж авахад зарцуулсан зардал буюу цэвэр экспорт
•    Өрхийн хэрэглээг хувийн хэрэглээ ч гэж нэрлэдэг. Цахилгаан бараа, хүнс, хувцас, соёлын бараа ба мөн үсчин, такси гэх мэт
•    Дотоодын хөрөнгө оруулалт нь 3 үндсэн хэсгээс бүрдэнэ.
-    Аж ахуй нэгжийн зүгээс үйлдвэрлэлд хэрэглэгдэх машин, тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө худалдан авах зардал
-    Үйлдвэрлэлийн болон ажиллагсадын орон сууц, дэд бүтцийн зориулалттай бүх төрлийн байшин барилгыг барьж байгуулах зардал
-    Үйлдвэрлэлийн зориулалттай нөөц хөрөнгийг нэмэгдүүлэхэд гаргаж буй зардал
Оны эхэнд байсан нөөцтэй харьцуулахад оны эцэст бэлэн байгаа нөөц нэмэгдсэн бол тэрхүү өсөлтийг зах зээлийн үнээр үнэлэн ҮНБ-нд тусгадаг. Харин оны эцсийн нөөцийн хэмжээ оны эхнийхээсээ багассан бол эдийн засаг үйлдвэрлэснээсээ илүү их хэрэглэснийг харуулна. Хөрөнгө оруулалтыг нийт ба цэвэр хөрөнгө оруулалт гэж 2 ангилдаг.
А. Нийт хөрөнгө оруулалт нь элэгдэлд орсон үндсэн хөрөнгийг нөхөн сэргээж хуучин хэвэнд нь оруулахад гаргасан зардлаас гадна үндсэн хөрөнгийн хэмжээг шинээр нэмэгдүүлэхэд гаргасан зардлыг багтаадаг.
Б. Цэвэр хөрөнгө оруулалт = Нийт хөрөнгө оруулалт – Элэгдэл  хорогдлын шимтгэл
Хэрвээ нийт хөрөнгө оруулалт                 Элэгдэл хорогдлын шимтгэл бол эдийн засаг өсөх хандлагатай.
Харин энэ 2 харьцаа тэнцүү бол эдийн засаг зогсонги байдалтай,
Нийт хөрөнгө оруулалт              Элэгдэл хорогдлын шимтгэл  бол эдийн засаг унаж буй байдал юм.
•    Улсын зардал нь төр засгийн газраас үндсэн хөрөнгө бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад зарцуулсан зардалууд
•    Гадаадын хэрэглэгчийн зардал нь цэвэр экспортоор тодорхойлогдоно.
Цэвэр экспорт =  Нийт экспорт – импорт
Орлогоор тооцох нь:
Аж ахуйн нэгжээс эцсийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээг борлуулж олсон орлогын нэг хэсэг нь элэгдэл хорогдлын шимтгэл, шууд бус татвар төлөхөд, хоёр дахь хэсэг нь газар ашигласны түрээсийн төлбөр хэлбэрээр газрын эздэд, гурав дахь хэсэг нь цалин хэлбэрээр ажиллагсадад, дөрөв дахь хэсэг нь ашиг хэлбэрээр үйлдвэр аж ахуйн эздэд тус тус хувиарлагдан очдог. Иймээс ҮНБ нь элэгдэл хорогдлын шимтгэл ба шууд бус татвар, цалин,зээлийн хүү, рент, ашиг гэсэн 5 төрлийн орлогын нийлбэр дүнгээр тодорхойлогдоно.Шууд бус татварт гүйлгээний татвар, лицензийн төлбөр, гаалийн татвар г.м
Аж ахуйн нэгжийн ашиг нь ашгийн татвар, хувьцаа эзэмшигчдын ноогдол ашиг, үл хуваагдах ашиг гэсэн 3 хэсэгт хуваагдана.
1.2    Тооцооны бусад үзүүлэлтүүд
Улс орнуудын эдийн засгийн хүчин чадлыг ҮНБ-ны үнэмлэхүй хэмжээгээр хооронд нь харьцуулан тодорхойлох аргагүй тул нэг хүнд ноогдох ҮНБ гэсэн үзүүлэлтийг хэрэглэдэг. Нэг хүнд ноогдох ҮНБ –ийг нийт ҮНБ-нээ хүн амын тоонд харьцуулан тооцно. Урьд өмнөх жилүүдэд бүтээгдсэн ашин тоног төхөрөмж, баилгын элэгдэл хорогдгол өртгөн дүнгээрээ, хилийн чанад дахь хөрөнгө оруулалтаас олох ашиг ҮНБ-нд ордог учир тухайн жилийн үйлдвэрлэсэн хэмжээг бодитоор тодорхойлох нь дутагдалтай. Иймээс ДНБ, ҮЦБ, ҮО, хувийн орлого, татвар төлсний дараах орлого ( DI ) зэрэг нэмэлт үзүүлэлтүүдийг ашигладаг.
ДНБ: Энэ нь хэний эзэмшилд байгаа үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн тусламжтайгаар үйлдвэрлэгдэж вэ? Гэдгээс үл хамааран зөвхөн тухайн улсын нутаг дэвсгэр, газар нутаг дээр жилийн хугацаанд үйлдвэрлэгдэн бий болсон нийт бараа үйлчилгээний үнийн дүн юм. ДНБ нь ҮНБ-ээс хилийн чандад монголын хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэгдсэн орлогыг хасаад Монголд байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын ашгийг нэмсэнтэй тэнцүү байна.
ҮЦБ: Энэ нь ҮНБ-ээс тухайн жилийн элэгдэл хорогдлын шимтгэлийг хасаад үлдэх хэсэг.
Үндэсний орлого: Энэ нь ҮЦБ-ээс шууд бус татварыг хасаад үлдэх хэсэг.
Хувийн орлого: Энэ нь өрх гэрүүдэд жинхэнэ байдлаар олгогдож буй орлогыг хэлнэ. Үндэсний орлогоос нийгмийн даатгалын шимтгэл, ААН-үүдийн ашгийн татвар,ААН-дэд үлдэх үл хувиарлагдах ашгийг хасаад засгийн газраас хүн амд олгож буй буцалтгүй тусламжийг нэмж хувийн орлогыг тодорхойлно.
Татвар төлсний дараах орлого: Өрх гэрүүд нь өөрт хувиарлагдан ирсэн хувийн орлогоосоо төсөвт орлогын татвар төлөх ба үлдэх хэсгийг татвар төлсний дараах орлого гэнэ.
1.3    Үнийн түвшин ба ҮНБ
Үнийн индекс ба дефлятор
ҮНБ нь тухайн жилд үйлдвэрлэгдсэн эцсийн нийт бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн үнийн дүнгээр тодорхойлогддог учраас түүний хэмжээ нь үнийн түвшинтэй нягт холбоотой. Тухайн жилийн ҮНБ-ийг урьд жилүүдийн ҮНБ-тэй харьцуулахдаа үнийн түвшний өөрчлөлтийг тооцож үзэх шаардлагатай. Үнийн түвшний өөрчлөлтийг илэрхийлэгч үзүүлэлтийг үнийн индекс буюу дефлятор гэнэ. Тухайн жилийн үнийн индексийг томъёогоор илэрхийлвэл:
Ip =   P1: Po*100%
Po-Суурь жилийн үнээр тооцсон хэрэглээний үнээр тооцсон хэрэглээний сагсан дахь бараа үйлчилгээний дүн буюу дундаж үнэ
P1-тухайн жилийн үнээр тооцсон хэрэглээний сагсан дахь уг бараа үйлчилгээний үнийн дүн буюу дундаж үнэ
•    Тухайн жилийн үндэсний нийт бүтээгдэхүүний үнийн индексийг өмнөх жилийнхтэй харьцуулахад өссөн байвал мөнгөний ханш унасныг, буурсан байвал мөнгөний ханш өссөнийг тус тус харуулна.
Дефлятор = P1 :  Po
Нэрлэсэн ҮНБ = Бодит ҮНБ * Дефлятор
Бодит ҮНБ = Нэрлэсэн ҮНБ : Дефлятор
Үнийн түвшний өөрчлөлт нь ҮНБ-ний хэжээнд нөлөөлдөг. Иймээс ҮНБ-ийг нэрлэсэн ба бодит гэж ангилна.
•    Нэрлэсэн ҮНБ нь тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг тэр жилийнх нь өөрчлөгдсөн үнээр бодож тооцсон ҮНБ юм.
•    Бодит ҮНБ гэдэг нь тухайн жилд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг өөрчлөлтгүй тогтмол үнээр буюу суурь жилийн үнээр бодож тооцсон ҮНБ юм.